Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд 2023 оны IV улирал, 2024 оны I, II, III улирлын байдлаар 4 удаагийн дотоод аудитыг аймгийн Засаг даргын баталсан удирдамжийн хүрээнд гүйцэтгэн байгууллага бүрт дотоод аудитын тайланг хүргүүлж, арга зүйн зөвөлгөө өгч ажилласан.
Дотоод аудитын дүнг улирал бүрээр харуулбал: Үүнд:
Улирал бүрийн дотоод аудитын нэгдсэн тайланг албан бичгээр Сангийн яам, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын СТСХ-т хүргүүлэн ажилласан.
Мөн Баян-Өндөр сумын Засаг дарга, Жаргалант сумын Засаг дарга, аймгийн Орон нутгийн өмчийн газар, аймгийн Боловсролын газар /сургууль, цэцэрлэг/, Соёл, урлаг, аялал жуулчлал, залуучуудын газарт /соёлын байгууллагууд/ тус бүр холбогдох байгууллагуудын нэгдсэн тайланг албан бичгээр хүргүүлэн ажилласан байна.
Шилэн дансны тухай хууль, Засгийн газрын 2016 оны 29 дүгээр тогтоолоор батлагдсан “Шилэн дансны цахим хуудсанд тавих мэдээллийн агуулга нийтлэг стандартыг тогтоох журам”-ын хэрэгжилтийг сайжруулах зорилгоор албаны 2024 оны сургалтын төлөвлөгөөний дагуу 4 удаагийн сургалтыг цахим болон танхимаар зохион байгуулж, давхардсан тоогоор 172 байгууллагын 288 мэдээлэл оруулагч нар болон албаны холбогдох албан хаагчид сургалт, мэдээлэл өгч, арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Үүнд:
- Шилэн дансны нэгдсэн системд мэдээлэл байршуулах эрх бүхий албан хаагчдад “2023 он, 2024 оны I улирлын дотоод аудитын нэгдсэн дүн, нийтлэг алдаа, зөрчил, цахим системд мэдээлэл байршуулахад анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтад 50 байгууллагын 50 мэдээлэл оруулагч
- “Шилэн дансны нэгдсэн цахим системд мэдээлэл оруулагч нарын мэдээлэл байршуулалтыг сайжруулах арга зүй” сэдэвт сургалтад 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр шилэн дансны нэгдсэн цахим системд 2-оос дээш мэдээлэл оруулагчтай 9 байгууллагын 29 албан хаагч
- Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвлөл, аймгийн Засаг даргын зөвлөлийн хурлаас өгсөн зөвлөмжийн хүрээнд “Шилэн дансны цахим системд хандалт хийх арга зүй” сэдэвт сургалтыг Орхон аймгийн Баян-өндөр сум, Жаргалант сумуудын 29 багийн ажлын алба, Иргэдийн нийтийн хурал, иргэдийн төлөөллийг хамруулан 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өндөр сумын ажлын алба, иргэдийг “Залуучуудын ордон”-д, Жаргалант сумын ажлын алба болон иргэдийг “Жаргалант сумын ИНХ-ын танхим”-д зохион байгуулсан. Cургалтад Орхон аймгийн 29 багийн ажлын албаны албан хаагч 125, Иргэдийн нийтийн хурал, иргэдийн төлөөлөл 88, нийт 213 иргэн, албан хаагч хамрагдсан байна.
- Аймгийн Засаг даргын төсвийн багцад хамаарах 84 байгууллагын Шилэн дансны нэгдсэн системд мэдээлэл байршуулах эрх бүхий албан хаагчдад 2023 оны нэгдсэн дүн, 2024 оны I, II, III улирлын дотоод аудитын нэгдсэн дүн, нийтлэг алдаа, зөрчил, цахим системд мэдээлэл байршуулахад анхаарах зарим асуудал” сэдвээр ээлжит сургалтыг 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр танхимаар зохион байгууллаа. Сургалтад 71 байгууллагын 71 мэдээлэл оруулагч хамрагдсан.
Мөн 10 байгууллагын нягтлан бодогчдод ажлын байранд ганцаарчилсан зөвлөгөө өгч, 45 байгууллагын нягтлан бодогчдод утсаар зөвлөгөө, мэдээлэл өгч, арга зүйгээр хангаж ажилласан байна.
Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг сайжруулах, сурталчлах зорилгоор дараах арга хэмжээг тогтмол зохион байгуулж ажилладаг. Үүнд:
- Улсын болон орон нутгийн төсвийн байгууллагуудын нягтлан бодогч, мэдээлэл оруулагч нарт “Шилэн дансны нэгдсэн цахим хуудас-СХДАА”, “Орхон Төрийн сан” зэрэг цахим хуудсаар дамжуулан Шилэн дансны цахим системийн шинэчлэл, бүртгэл үүсгэх, мэдээлэл байршуулалттай холбоотой зөвлөгөө, мэдээллийг сар бүр хүргэж ажиллаж байна.
- Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд гүйцэтгэсэн дотоод аудитын дүн, холбогдох мэдээллийг “Тусгал” телевизэд 4 удаа ярилцлага өгч иргэд олон нийтийг мэдээллээр ханган ажиллалаа. Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс Номин телевизтэй хамтран зохион байгуулдаг Хуулийн цаг нэвтрүүлэгт 2 удаа мэдээлэл өгч, иргэд, олон нийтийг мэдээллээр хангаж ажилласан.
- www.Sankhuu.audit.or.gov.mn албаны сайт, мэдээллийн самбарт Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтэд гүйцэтгэсэн дотоод аудитын дүнг, сургалт, мэдээ мэдээллийг тогтмол байршуулж байна.
- Аймгийн Засаг даргын 2023 оны А/845 дугаар захирамжаар шинээр байгуулагдсан “Худалдан авах ажиллагааны газар”, “Баян-Өндөр” цэцэрлэг зэрэг 2 байгууллагад 2024 оны 02 дугаар сард Шилэн дансны нэгдсэн цахим системд цэс үүсгэж, бүртгэсэн.